

За ингээд 2023 он маань амжилт бүтээлээр дүүрэн жил болж өндөрлөлөө.
Хүүхдүүдийнхээ шинэ жилийн баярыг тэмдэглэж дуу хуур, бүжиг наадам, шагнал урамшууллаар дүүрэн баярлаж өнгөрүүллээ. Улирч буй ондоо амжилт гаргасан, хичээсэн хүүхэд бүрээ урамшуулж урам өгөхийг зорьлоо.
Тусалж дэмжиж, үргэлж хүүхдийн төлөө сэтгэл гарган ажилладаг цогцолборынхоо хамт олонд талархлаа илэрхийлье.
Хүүхдүүдийг маань баярлуулсан бүх л хувь хүн байгууллагуудад баярлалаа. Шинэ ондоо та бүхэн маань амжилтаар дүүрэн байх болтугай !
"Хүүхдийн төв"-ийн эрхлэгч Б.Төгсжаргал
Холбоотой мэдээлэл
Бидэнтэй нэгдэх
Манай байршил