Байгууллагын эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл





Байгууллагын алсын хараа: Бид бие даан амьдрах чадвартай иргэн болгон төлөвшүүлнэ.

Эрхэм зорилго: Хүүхэд залуучуудын нийгэм сэтгэл зүй, хөгжил хамгааллын үйлчилгээг үзүүлэн сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, бие даасан амьдралд бэлтгэж, хүүхэд залуучуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалахад оршино.     

Үнэт зүйл: 

Хууль дээдлэх - Үйл ажиллагаандаа хуулийг сахин биелүүлэх, хэрэглэх, хуульд нийцсэн шийдвэр гаргах;
Ил тод байх - Хуулиар нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээлэл нь олон нийтэд нээлттэй, ил тод, ойлгомжгой байх;
Иргэн төвтэй байх - Хүүхэд залуучуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, дээдлэх, тэдний дуу хоолойг сонсох;
Тэгш шударга байх: Хүүхэд залуучуудыг эрх ашгийн эрхэмлэх, хөгжлөөс хоцроохгүй байх адил тэгш боломжоор хангах;
Мэргэшсэн, хариуцлагатай байх: Ажил үүргээ мэргэжлийн өндөр түвшинд чадмаг, сурамгай, найдвартай гүйцэтгэх, хариуцсан ажилдаа эзэн байх;

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ – Үйл ажиллагааны чиглэл

Нэг. Зорилтот бүлгийн хүүхэд залуучуудад нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа.

  1. Нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарч хүнд нөхцөлд амьдардаг, хагас болон бүтэн өнчин 04-21 насны хүүхэд, залуучуудад асрамж халамжийн үйлчилгээ үзүүлэх.
  2. Төрөөс зайлшгүй анхаарал шаардлагатай 18-20 насны залуучуудыг байнга болон түр хугацаагаар байрлуулан мэргэжил олгох улмаар бие даасан амьдралд бэлтгэх зорилгоор Залуучуудын төвд журмын дагуу хүлээн авч нийгэмшүүлэн төлөвшүүлж амьдрах ухаанд сургаж мэргэжлийн чиг баримжаа олгох.
  3. Хүүхэд залуучуудад хүргэж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Хоёр. Зорилтот бүлгийн хүүхэд залуучуудын хөгжлийн үйлчилгээг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа

2.1 Хүүхэд залуучуудыг гадагшаа чиглэсэн хөгжлийн үйлчилгээнд хамруулах; хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх.

  1.   Хүүхэд залуучуудын боловсрол, эрүүл мэнд, нийгэм сэтгэлзүйн үйлчилгээг дэмжих.
  2.   Залуучуудыг бие даасан амьдралд бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Захиргааны албаны дарга Ч.Баярсүрэн

Хаяг: Улаанбаатар хот, БЗД 8-р хороо, ус-15, Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолбор, 101 тоот

Утасны дугаар: 77458359

И-мейл хаяг: tusgaitsogtsolbor@gmail.com

 

 


 

 


 

 



 



Холбоотой мэдээлэл





Бидэнтэй нэгдэх

Манай байршил


САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД