Залуучуудын төв нь Япон улсын Нийгмийн Хөгжлийн Сангийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын “Нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төсөл”-ийн хүрээнд 2012 онд барилгын ажил эхлүүлж, 2013.04.01-нээс ашиглалтанд орсон. Тус төв нь нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг халамж асрамжийн төвүүдэд амьдарч байгаад насанд хүрсэн ч эцэг эх , харгалзан дэмжигчгүй, гэр оронгүй, ажил мэргэжилгүй, төрөөс зайлшгүй анхаарал шаардсан хөгжлийн бэрхшээлтэй 18-21 насны залуучуудыг хүлээн авч, тодорхой хугацаанд нэгтгэн орон байраар хангах, мэргэжлийн зөвөлгөө, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж, нийгэмшүүлэн төлөвшүүлэх, мэргэжлийн сургалтанд хамруулж, ажлын байранд зуучлах, бие даасан амьдралд бэлтгэх зорилготой нийгмийн цогц үйлчилгээний загвар Монгол улсын хэмжээнд цор ганц төв юм.
Холбоотой мэдээлэл
Бидэнтэй нэгдэх
Манай байршил