Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг, Нийслэлийн засаг даргын нийгмийн бодлогын зөвлөх Б.Сэмжидмаа нар хүүхдийн баярын энэ өдрүүдэд манай цогцолборт ирж багш албан хаагчид, хүүхдүүдтэй уулзлаа. Энэ үеэр цогцолборын барилгын засвар, шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэх, байгууллагын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бие даасан байдлыг хангах, хүүхдийн сэтгэл засалчийг гадаадад яаралтай бэлтгэх, хүүхэд, залуусыг гадаад, дотоодын сургалт хөтөлбөрт хамруулах, мөн багш, ажилтнуудын нийгмийн асуудал, хүүхэд хөгжлийн хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх зэрэг олон асуудлуудаар цаашид дэмжиж ажиллахаар боллоо.
Холбоотой мэдээлэл
Бидэнтэй нэгдэх
Манай байршил